Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль байгуулах тухай” А/87 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 138, 139, 140 дүгээр бага сургуулийг шинээр байгуулна.Шинээр байгуулагдсан бага сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболдод тус тус үүрэг болгов.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.