Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний гурван сарын нийгэм, эдийн засгийн дүнг танилцууллаа. Улсын хэмжээнд 2018 оны эхний улиралд 18 556 эх амаржиж, 18 671 хүүхэд төрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн дүн юм.
Гэвч улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний улиралд 281 болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 332 болж, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар нэмэгдсэн байна.
Эхийн эндэгдэл 2018 оны эхний улиралд 5 болж, өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний улиралд 27 болж, өмнөх оны мөн үеэс гурваар буурчээ.
Үндэсний Статистикийн хороо