8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛ ЁС: Пүрэв гарагт даахь үргээхийг цээрлэдэг

2018-04-08 11:05:00

Монголчуудын дунд хүүхдийн даахь (сэвлэг, өрөвлөг ч гэж нэрлэдэг) үргээх найр мөн л эрт цагийн уламжлалт заншил, ёс горимоо хадгалсаар иржээ. Хүүхдийг 3-5 нас хүрэхээр даахийг нь авч хотол олон, ах дүүсээрээ найрладаг ардын уламжлалт ёслол юм. Зарим нутагт бүстэй хүүхдийн даахийг 3, 5 насанд авах, бүсгүй хүүхдийнхийг 2, 4, гэсэн тэгш насанд нь авч найр хийдэг. Зарим нэгэн айл ууган хүүхдийнхээ даахийг авсан тэр насан дээр дараачийн хүүхдийн сэвлэгийг авдаг ч уламжлал байсан аж.

Мөн “Энхрий хүүхэд”-ийн даахийг 7 настайд нь авах онцгой ёс ч байв. Энэ болтол хүүхэд задгай үстэй явах буюу өрөвлөгөий нь дээш нь босгож угаар нь уяж болно. Боломжтой аятай нэг сайн өдрийг сонгоод өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан элбэг хангалуун идээ будаа засч найрлана. Даахь авч найрлах нь голдуу зуны дунд сар, намрын сарын шинийн 8,15-нд, даваа баасан гаригт авдаг байна. Харин пүрэв гарагт авахыг цээрлэдэг. Сүүлийн үед цагаан сараар буюу хаврын эхэн сарын шинийн 3-нд авч буй тохиолдол нэлээд болжээ. Идээ таваг засч, айраг сүү тэргүүтэн цагаан идээ бэлдээд хүүхэддээ шинэ дээл өмсгөөд ёслолоо эхлүүлнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
chingis
dandaa hagas saind hiideg baisiim ert ued
2018/04/08 84.129.3.91