УИХ-ын хаврын чуулган энэ 7 хоногт буюу ирэх пүрэв гаригт нээлтээ хийнэ. Нэлээд олон хуулийн төсөл, маргаан дагуулсан асуудлыг хэлэлцэнэ шийдвэрлэж намрын чуулган хаалтаа хийсэн. Чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүд хөдөө орон нутаг, тойрогтоо ажилладаг уламжлал тогтсон. Тэгвэл зарим УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах гэхээсээ илүүтэй алжаалаа тайлж гадаадад амарч зугаалж яваад ирсэн сурагтай. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Сүхбат намрын чуулган завсарласан үеийг далимдуулан Тайландад амарч, ядаргаагаа тайлаад ирсэн гэнэ.
Ямартай ч Тайландад алжаалаа тайлсан эрхэм гишүүн хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн хэд хэдэн хуулийн төсөл дээр идэвхитэй ажиллана гэдгээ амласан сурагтай.
Н.Амар