8o
Улаанбаатар хот
mobile menu

Спортын салбарт амжилт гаргасан тамирчдад аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардууллаа

2016-02-01 10:05:00

Аймгийн Засаг даргын 2006 оны 11дүгээр сарын 8-ны өдрийн 382 тоот, 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 213 тоот захирамжийн дагуу Тив дэлхий, олон  улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцсон  Өмнөговь аймгийн баг тамирчдад жил бүр Засаг даргын нэрэмжит шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулдаг. Өнгөрсөн 27-ны өдөр тус арга хэмжээг зохион байгуулж Өмнөговь аймгийнхаа нэр алдрыг тив дэлхийд цуурайтуулсан 250 тамирчинд шагнал гардуулж хүндэтгэл үзүүллээ. 2015 онд Өмнөговь аймгийн баг тамирчид тив дэлхий олон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож нийт 559 медаль хүртсэн байна. Улиран одсон 2015 он Тамирчдын амжилтад ахиц гарсан сайхан жил байсныг онцолж байлаа.

Щ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment