8o
Улаанбаатар хот
mobile menu

Тахианы махаар амтат хоолнууд хийцгээе

2018-03-24 14:30:00

Тахианы махыг шарж, чанаж, амталж, жигнэж олон янзаар хэрэглэж болно. Эдгээр хоолны жоруудыг мэдээд аваарай. 

 

Шаржигнуур тахиа 

 

Зарцуулах хугацаа: 20min

 

Орц: Тахиан цээж мах 250гр,

 Гурил 200гр,

 Лезон Сухар 

 Наранцэцгийн тос /шархад хэрэглэгдэнэ/ 

 Давс Перц

 Өндөг 1ш 

 Сүү 100гр

 

 

 

Хийх аргачлал: 

 

Эхлээд лезоны найрлагыг заая: За аяганд 100гр сүү, 1 ширхэг түүхий өндгийг дээрээс нь хийгээд 4 чимх давс 2 чимх перц хийгээд сайтар хутгана лезон маань боллоо. Одоо тахиан махаа зузаавтар урт хэрчинэ...

Ингэж хэрчсэн махаа гуриландаа өнхрүүлж бүрээд лезондоо дүрж сухаранд бас өнхрүүлж сайтар бүрнэ. За одоо та хайруулын тавганд наранцэцгийн тосоор хуушуур шарах гэж байгаа мэт хэмжээгээр тосоо хийгээд гал дээр халаагаад бүрсэн тахиагаа шарна, шарах явцдаа 1-2 чимх давс цацаад өгөөрэй илүү амттай болно. Тахиа маань шарагдаад болоод ирэхээрээ биетэй болдог ба хазахаар шаржигнасан дуутай байна. За ингээд таны тахиа боллоо.

 

Тагтуритан 

 

 

Орц:

 

1. Тахиа (1 ш)

2. Төмс (3 ш)

3. Лууван (1 том) 

4. Бөөрөнхий сонгиино (1 ш)

5. Ногоон сонгино (1 ш)

6. Сармис (2 хумс) бяцална

7. Элсэн чихэр (3 ц/х)

8. Гүчү Жан 

9. Улаан перц 

Хийх арга: 

Тахианы махаа том том цавчиж хэрч. Төмс луувангаа  ижил хэмжээтэй хэрчээд 5 минут буцалга. Дараа нь сонгино, сармис, гүчүжан, гучигару, бяцалсан сармис, бага зэрэг элсэн чихэр, улаан перец багахан давс хийгээд дахин буцалга. 

Аяндаа шөл өтгөрч улаан хүрэн болно. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол ус нэм. Мөн халуун ногоог нь бага идмээр байгаа бол бага хийж болно. 

Хоолныхоо хачиранд будаа агшаагаарай. Будаа агшаадхдаа будаагаа угаагаад тохирсон хэмжээний усыг хийгээд бага зэрэг давс, наранцэцэгийн тос хутгаад агшаагаарай амттай болох болно. 

Тахианы махан ороомог 

 

 

Орц:

Нимгэн хэрчсэн тахианы мах-16 ширхэг

Байцааны навч-8 ширхэг

Согино-1 ширхэг

Сармис-1 хумс

Алим-1 ширхэг

Мөөг-100 гр

Цөцгийн тос 1 хоолны халбага

нунтаг хар перец-2 хоолны халбага

Гич-2 хоолны халбага

Ургамлын тос-2 хоолны халбага

Карри-1 хоолны халбага

Томатны паст шөл-250  мл

Цөцгий 200 мл

Хийх арга:

1.Тахианы махыг хөнгөхөн давтана. Байцааг угаагаад урт нарийнхан хэрчинэ.нарийхан хэрчинэ. Сонгино, сармисыг хальслаад жижиглэн хэрчинэ. Алимыг угаагаад хальсалж үртэй голыг нь салгаж цэвэрлээд жижиглэн хэрчинэ. Мөөгийг мөн жижиглэн хэрчинэ.

2.Сонгино,    сармисыг тосонд бага зэрэг хуураад алим байцаагаа нэмж 1-2минут хамтад нь хуураад давс, перецээр амталж шанз бэлэн болно. Тахианы махны хэрчим бүрт нь гич түрхэж, дээр нь бэлтгэсэн шанзаа тавиад рулет болгон хуйлж утсаар уяж бэхлээд дээгүүр нь давс, перец цацаж халаасан ургамлын тосонд шарах бөгөөд хэсэг шартсаны дараа дээгүүр нь карри цацаж шөл нэмээд таглаж 45минут жигнэнэ.

3.Рулетыг    савнаас гаргаж хөргөөд бэхэлсэн утсыг нь тайлж авна. Рулет жигнэсэн шөлөн дээр цөцгий нэмж зөөлөн гал дээр өтгөртөл нь буцалгаад давс, перецээр амтална. Рулетыг таваглаад сүмсээ дусааж, хачирт агшаасан будаа дагуулж болно.

Нимбэгтэй шарсан тахианы мах 

 

Орц: 

Тахианы мөч  6-7 ш 

Нимбэг 1 ш 

Тахианы амтлагч

Давс-тохирох хэмжээгээр 

2-3 халбага ургамалын тос

Хийх арга: 

2-3 халбага ургамалын тосонд нэг нимбэгийн шүүсээ шахаж холиод тахианы амтлагч , давсаа тааруулан хийнэ . Энэ сүмсээрээ тахианы мөчнүүдээ амтлаад 2-3 цаг тавина . Мөчнийхөө махыг хуруугаараа сайн базаж , зарим хэсэгт нь бүр "цоо цоо хатгаж" өгвөл амт нь дотогшоо махандаа сайн шингэнэ .

Төмсөө томхон хэрчиж давс цацаад маш бага ургамалын тос шүршиж тахианы махтайгаа цуг тарааж тавина . / Эсвэл хэт зөөлөн болгохгүй гэвэл тахианы махаа тавьснаас 10-15 минутын дараа духовондоо хийж болно .

Тахианы мөчийг би ихэвчлэн 200 хэмд 40 минут шардаг , доторх нь гүйцэд зөөлөртөл , гэхдээ бас хэт хуурай аргуун болохгүй яг таараад байдаг юм .

Нимбэгний шүүстэй болохоор нэг их тослог биш , маш гоё амттай болсон .

Тахианы махан амтат салат

 

Орц

4 яс, арьснаас нь салгасан тахианы цээж мах

1/2 аяга майоннез

1 хоолны халбага гоньдны амтлагч

1 хоолны халбага лемоны шүүс

1 хоолны халбага зөгийн бал

1 цайны халбага сармисны нунтаг

1 цайны халбага сонгиноны нунтаг

1 цайны халбага базиликны нунтаг

3 ширхэг хатуу чанасан өндөг

Давс, перец

Хийх арга: 

1. Тахианы махаа сэрээгээр хүрэхийн төдийд салж унахаар зөөлөртөл нь чанана. /Нэг цаг орчим/

2. Тахианы махаа хөргөж хэрчээд, дээр нь сармис, сонгино, базиликны нунтгаа цацаад дахин хөргөнө.

3. Тахианы мах чанасан усандаа өндгөө 30 минут чанана.

4. Өндгөө плитканаас аваад хүйтэн усанд хөртөл нь сойно.

5. Өндгөө хэрчиж, тахиан дээрээ нэмнэ.

6. Дээр нь майоннез, лемоны шүүс, зөгийн балаа нэмж хутгана.

7. Салатаа бага зэрэг хөргөөд л боллоо. Өөрийн гараар хийсэн шинэхэн салатаараа хайртай хүмүүсээ дайлаарай эзэгтэй нараа...

Тахианы махаа шарж байх зуураа гоймонгоо чанаад халуунаар нь бага зэрэг масло , давс , укроп юмуу путршка хийгээд хтгачихвал бараг дангаар нь идсэн ч болохоор гоё болдог , манай гэрийн хүүхэд хөгшид их дуртай байдаг юм 

Тахианы махтай зутан шөл 

 

Орц: 

Тал баглаа Оргио тахианы цээж мах 

Цөцгийн тос нэг хоолний халбага

Нэг ширхэг сонгино 

Гурил 3 хоолний халбага

Ус 

Хоёр аяга сүү

нэг хумс сармис

давс хар перец

Хийх арга: Цөцгийн тосоо хоолны саванд хийж хайлуул. Сонгиноо шаргал болтол нь хуурна. Хэрчиж бэлтгэсэн тахианы махаа хийн 10-15 минут хуурна. Гурилаа хийн нэг минут хутган хуурна. Сүү,усаа бага багаар нэмэнгээ буцлах хүртэл нь хутгана. 5 минут шөлийг бага зэрэг өтгөртөл чанана. Давс, перецээрээ амтлаж өгнө. Ингээд татсан сармисаа хийн бага зэрэг буцалгана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оюунсүх
Тахианы мах идсэн эрэгтэй хүүхдүүдийн мээм томроод байгаа тухай дэлхий нийтээрээ ярьж эхлээд байна. kfc гэх мэт хүүхэд хуурсан хорт хоолноос татгалзаад зөвхөн Монгол хоолоо л идэцгээе.
2018/03/25 139.5.218.33
Оюунсүх
Наад балай тахианы махаар хоол хийж ард түмнийг хорлохоо боливол яасан юм бэ? Хятадаас оруулж ирсэн тахианаас 1937 онд хөдөөгчид хийсэн тахиа гарсан гэсэн яриа дэлхийгээр нэг тарсан. Тахианы мах идсэн
2018/03/25 139.5.218.33
  • Recent
  • Most Read
  • Most Comment