Монгол охин солонгосын кино урлагийн салбарт хөл тавьжээ 1995 оны 7.29-нд төрсөн Баяраагийн Дөлгөөн нь БНСУ-ын Санмёнг их сургуульд Олон улсын худалдааны чиглэлээр суралцдаг байна. Тэрээр суралцахынхаа хажуугаар Солонгосын кино урлагт хүч үзэн одоогоор 20 орчим сериалд туслах дүр бүтээгээд амжжээ. Мөн тэрээр Солонгосын гэрэл зургийн студиудад фотомоделийн чиглэлээр ажилладаг гэнэ. Дэлхийд кино урлагаараа тэргүүлэх чиглэлд багтдаг БНСУ-ын кино зах зээлд ийнхүү монгол охин хөл тавьж байгаа нь бахархууштай.