8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Мөнхзаяа “SEOUL MARATHON-2018”д орж шилдэг 10-т багтжээ

2018-03-21 15:41:30

ОУХМ Б.Мөнхзаяа Сөүл хотноо болсон марафон гүйлтийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд хурдаа сорьж шилдэг 10-т багтсан төдийгүй Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ.

“Seoul marathon-2018” марафоны тэмцээнд мэргэжлийн болон сонирхогчдоос бүрдсэн 35 мянга гаруй хүн оролцсон байна. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд манай улсаас ОУХМ Б.Мөнхзаяа, Д.Гантулга, Ж.Олонбаяр нарын шилдэг тамирчид оролцсон юм.

Тэднээс эмэгтэйчүүдийн 42.195 км зайд Б.Мөнхзаяа 2:31.11 цагийн амжилт үзүүлж, шилдэг аравт багтсанаас гадна улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Мөн Д.Гантулга 2:17.11 цагийн амжилтаар хувийн амжилтаа ахиулжээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment