8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог яллаа

2016-01-30 12:02:00

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлсэн. Тэмцээний эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог 10:0-оор хожиж алтан медаль хүртлээ. Олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо эхний тойрогт манай  С.Цэрэнчимэд, хагас шигшээд Э.Гантуяаг ялснаар  финалд хүрсэн юм. "Алдар" спорт хорооны тамирчин П.Орхоны багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаатар нар юм. Түүнчлэн өчигдөр манай  эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм. Манай бөхчүүд 1990 оноос тус тэмцээнд оролцож ирсэн хугацаанд 8 дахь алтан медалийг П.Орхон авлаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сайн байна
2016/01/31 103.17.108.42
зочин
Сайхан мэдээ байна баяр хүргэе
2016/01/30 103.17.108.42
зочин
Сайхан мэдээ байна баяр хүргэе
2016/01/30 103.17.108.42
Баярлаж сууна. Олимпод амжилт гаргаж ард түмнээ баярлуулаарай. МАН, АН ын гайгаар эдийн засаг унаж, иргэд мөлхөж байхад ард түмнийхээ сэтгэлийг сэргээсэн тамирчидда баярлаж байна
2016/01/30 103.17.108.42
erdene
sain baina.uuniig l huleej bailaa.Amjilt aa ahiulaarai.
2016/01/30 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment