8o
Улаанбаатар хот
mobile menu

МАРАНИ: Сайн чанарыг дарсыг ялгах 3 зарчим

2018-03-13 13:05:00

Марани брэнд та бүхэн сайн чанарыг дарсыг ялгах зармын талаар мэдээлэл хүргэж байна. 

Хүмүүсийн хамгийн их асуудаг, байнга тавьдаг түгээмэл асуултуудын нэг бол мэдээж. Сайн дарсыг яаж ялгаж таниж мэдэх вэ?  Юуны түрүүнд танд таалагддаггүй дарс болон муу чанарын дарс хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй ба үнэн хэрэгтээ таны дуртай дарс заавал сайн чанарын дарс байна гэсэн үг биш юм.  Энэ бүгд нь таны амтлах мэдрэмжинд нийцнэ. Танд тодорхой нэг дарс таалагдах боловч удалгүй өөр нэг дарсыг илүүд үзэх болно. Чихэртэй кофе болон чихэргүй кофе адил гэж үү?.Бид бүгдийн амтлах мэдрэмж өөр хоорондоо ялгаатай шүү дээ

Сайн дарсны онцлог шинжийг тодорхойлох 3-н нөхцөл байдаг:

1. Тухайн дарс ямар нэгэн гэмтэл, гажиггүй байх

2. Тухайн дарсны тэнцвэржилт сайн байх

3. Тухайн дарсны аманд амтагдах хугацаа удаан байх

Дарс ямар нэгэн гэмтэл,гажиггүй байх:

Гэмтэл нь өөр өөр хэлбэрээр харагддаг.

Харагдаж, үзэгдэх:

Дарс магадгүй булингартай байж болно. Энэ нь ерөнхийдөө бичил биетүүдийн дайралт байдаг ба энэ нь дарс шүүх үйл ажиллагаанаас үлдсэн тунадас буюу жимсний жижиг хэсэг биш юм.

Үнэр:

Маш их хэмжээний хүчилтөрөгч оруулж өгснөөр тухайн дарс хүчилтөрөгчтэй харилцаж, холбогдоно.Энэ байдалд дарс өсч, онцгой үнэрүүдийн бүрдэл нэгдэл болдог ба үүнийг aldehyde гэж дууддаг.Энэ үр дүн нь этанол болон алкоголлог дарсанд гарна.

Acetaldehyde –н үнэр нь : алим эсвэл ногоон алим, боловсорсон хушга болон алим үнэртэнэ.

Мөн эсрэг үр дүн нь хүчилтөрөгчийн дутагдал буюу бид энэ нөхцөлд Бууралтын тухай ярина. Үнэрийн бууралт буюу редукци нь сул молекулууд хоорондоо хосолж нийлээгүйгээс болдог. Энэ нь яг л муудсан өндөг шиг үнэртэнэ.

Дарсны тэнцвэржилт сайн байх:

Энэ хэсэгт бид дарсны амтны тухай мэдэх ба дарсны тухай таниж мэдэхэд дарсны тэнцвэржилт хамгийн чухал байдаг.

Цагаан дарс:

Цагаан дарсны тэнцвэржилтийг тодорхойлох 2-н шинж чанар байдаг.

1- Хүчиллэг: Хэлэнд мэдрэгдэх ба энэ нь нимбэг шиг шүлс ялгаруулна.

2- Чихэрлэг: Энэ нь Bold гэж дууддаг ба дарсанд агуулагдах элсэн чихэр,алкогол болон глицеролын хэмжээг тодорхойлж буй үзүүлэлт юм.

Улаан дарс:

Улаан дарсны тэнцвэржилтийг тодорхойлох 3-н шинж чанар байдаг.

1- Хүчиллэг

2- Чихэрлэг

3- Таннин: Таннин нь ихэни ургамалд байдаг молекулын нэгдэл юм.Энэ нь улаан дарсанд агуулагдах ба бидний аманд гашуун, нясуун амтыг мэдрүүлдэг.

Дарсны аманд амтагдах хугацаа удаан байх:

Бид аманд удаан хугацаанд амтагдахтай хамт анхилуун чанарын талаар ярих болно. Дарс ам руу орсноос хойш бидний хүлээн авч буй, нийцэж буй мэдрэмж юм. Зарим дарс балгах зуур л аманд амтагдах амт нь замхаран алга болдог. Ийм дарснуудыг зүгээр ус шимэж байгаа мэт сэжиглэж болно. Таатай амт нь таны аманд үүрд хадгалагдаж, санагдана. Илүү удаан хадгалагдах дарсны амт нь таны аманд дуустлаа буюу урт хугацаанд үлддэг. Тэгэхээр аманд удаан хугацаанд амтаа амилуулж чадах дарснууд нь өндөр чанартай, дээд зэргийн дарснууд гэж ойлгох хэрэгтэй. Аманд амтагдах хугацаа удаан байх нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарах боловч усан үзмийн чанар, боловсролт бол үндсэн хүчин зүйл болдог.

Одоо та яаж сайн чанарын дарсыг танихыг мэддэг болсон учраас дараагийн удаа дарс уухдаа сурсан зүйлээ сайн санаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment