“Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцож буй манай тамирчин Б. Ганболд өнөөдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд тэших техникээр уралдах юм байна. Тэрбээр Улаанбаатарын цагаар 09:04 минут 30 секундэд гараанд гарах юм байна. ОУХМ Б.Ганболд өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүгээр байрт шалгарч “Пёнчан-2018” паралимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан юм. Тэрээр өнөөдрийн уралдаанаас гадна гүйлтийн цанын 1 км, 10 км-ийн зайд энэ сарын 14, 17-ны өдрүүдэд уралдах хуваарьтай байгаа ажээ.
Б.Ганболд өнөөдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд уралдана
2018-03-12 09:40:43