БНСУ-ын Пёнчан хотод өнөөдөр /2018.03.09/ өвлийн XII паралимпийн наадмын нээлт болох юм байна. Энэхүү олимпод 49 орны 570 тамирчин уулын цана, гүйлтийн цана биатлон хоккей, кёрлинг болон сноубордын төрлөөр өрсөлдөх аж. Манай улсаас пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд оролцоно. Тэрбээр гурван төрөлд уралдах бөгөөд гуравдугаар 12-д 20 км-т, 14-д 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус хурд, хүчээ сорих юм байна. Пёнчан хотын олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар 21:00-ээс эхэлнэ.
Паралимпийн нээлт өнөөдөр болно
2018-03-09 10:56:00