Дуучин Нара ээж болоод урлагаас хөндийрсөн. Цахим хуудсаа идэвхтэй хөгжүүлж сайн үйлсийн аян хүртэл амжилттай өрнүүлж амжсан дуучин бүсгүй дэмжигчид, фэйсбүүкийн найзуудтайгаа байнгын амьд харилцаатай байдаг.Дуучин бүсгүй сар шинийн гоёлоо сонгох гээд ихэд эргэлзсэн бололтой. Тэрээр өөрийгөө "шуналтай" гэдгээ ч нуусангүй. Фэйсбүүкийн найзуудаасаа нөхөрсөг зөвлөгөө хүсч, олон янзын гоёмсог дээл хувцсыг өнгө өнгөөр нь сольж өмссөн зургаа нийтэлжээ.