Монгол Улсын мөсөнд авиралтын шигшээ баг ОХУ-ын Киров хотод гуравдугаар сарын 2-4-нд болох Дэлхийн цомын тавдугаар цуврал тэмцээнд оролцохоор ОХУ-ын зүг хүлгийн жолоо залжээ. Нийт дөрвөн тамирчин ОХУ-ыг зорьж байгаа юм. Тодруулбал, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Д.Энхбаатар, Д.Отгонхүү нарын тамирчид эх орноо төлөөлж уг тэмцээнд өрсөлдөнө. Эдгээр тамирчнаас спортын мастер Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар нь цагаан сарын өмнөхөн болсон дэлхийн цом, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч ирж, 60 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.
Мөсөнд авиралтын тамирчид Дэлхийн цомын тавдугаар цуврал тэмцээнд оролцоно
2018-02-24 13:15:00