ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын тэмцээн ирэх сарын 2-4-нд ОХУ-ын Сахад болох юм байна. Уг тэмцээнд манай улсаас 10 тамирчин, оролцох юм байна. Үүнд 57 кг-д Б.Мөнхзориг, Б.Түмэнцогт, С.Ойдов, 65 кг-д Т.Тулга, Э.Бямбадорж, 86 кг-д Б.Билгүүн, Э.Батмагнай, 92 кг-д Ч.Алтангэрэл, 97 кг-д А.Нармандах, 125 кг-д М.Лхагвагэрэл нар тус тус зодоглох аж.