Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбооноос зургаа болон түүнээс дээш удаа өвлийн олимп сурвалжилж буй сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагналыг гардуулан өглөө. Энэ жилийн хувьд Монгол улсаас Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар энэхүү шагналыг хүртлээ. Пёнчанд зургаа дахь олимпдоо ажиллаж буй түүнийг спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй.
Энэхүү арга хэмжээнд ''Пёнчан-2018'' наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид оролцжээ.