2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 65,420 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Е-Моние' (HCH+15.00%), 'Монгол Дизель' (MDZ+15.00%) болон 'Силк Нэт' GFG+15.00%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Монгол Шуудан' (MNP-7.99%) болон 'Улсын Их Дэлгүүр' (UID-7.05%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр 'TOP 20' индекс 21387.47 нэгж болж 1.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,552,409,425,288 төгрөг боллоо.