8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол хөгжөөн дэмжигчид ПЁНЧАНЫГ эзлэв

2018-02-20 16:27:48

Монголын тамирчдыг дэмжихээр БНСУ-ын өнцөг булан бүрээс зуу, зуун Монголчууд хүрэлцэн ирсэн байлаа. Алпенсиагийн цанын талбайг Монголчууд бүрхэж, “Халуун Элгэн Нутаг” дууг уухай түрэн дуулж байсан нь сэтгэл хөдөлгөм бахархалтай мөч байв.

“Бид Олимпийн наадамд эрхээ аван ирсэн тамирчдаа чадлаараа дэмжиж, тэдэнд баяр хүргэхийг л хүссэн” хэмээн Инчёноос ирсэн Чимгээ ярив. Тэрээр тэмцээний дараа тамирчинтай авахуулсан "сельфи" зургаа аль хэдийн фэйсбүүктээ оруулчихсан тухайгаа ихэд баярлан үзүүлсэн юм.

БНСУ-д Монгол Улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван тэргүүтэй хүндэт зочид Пёнчанд хүрэлцэн ирж, тамирчдаа дэмжсэн.

“Олимпийн тэнгэрт Монгол Улсын далбааг мандуулж, элэг нэгтнүүдээ баярлуулах нь юунаас ч илүү чухал” хэмээн Сөүлээс тэмцээний өглөө ирсэн Очироо хэлсэн юм. Нийт 400 орчим Монгол зохион байгуулалтад орон, нэгдсэн журмаар хүрэлцэн ирж үзсэн нь энэ ажээ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хувьсгалт
үнэнээр явбал үхэр тэргийг гүйцэхгүй шүү дээ үхэр монгол та нар
2018/02/21 182.160.36.16
кк
сүүлд ирлээ гэж далбаа хийсгэдэг юм уу,тэнэг мал тэжээвэр гахай вэ чи
2018/02/20 202.179.25.244
иргэн
Тэнэгүүдээ малуудаа та нар оролцож чадах ууЯаж уралдах нь хамаагүй,Улсынхаа нэрийн өмнөөс оролцож монголийн далбааг олимпийн тэнгэрт хийсгэнэ гэдэг л сайхан хоёр тамаирчиндаа баярлалаа
2018/02/20 150.129.140.207
ТАРХИНДАА ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
МОНГОЛ ТАМИРЧДАД НЭГ АСАР ТОМ ДУТАГДАЛ БАЙДАГ. ОРОС ТАМИРЧДЫН ӨМНӨ ГАРХААРАА БҮГД СҮР СҮЛДГҮЙ БОЛОН ЯЛАГДДАГ. ДЭЭРЭЛХҮҮЛСЭЭР БАЙГААД БҮҮР СҮНСЭНД НЬ ОРЧИХСОН ШИГ БАЙГАА ЮМ.
2018/02/20 202.179.24.139
Mgl
Ish 2 hon hun yavsan yum bishuu. Deer ni 100 hunii suuleesee 6d orson bsan bizdee. Manai mongolchuud gej helberdehees uur yum meddeggui yu ch chaddaggui humuus yumdoo
2018/02/20 202.9.40.246
хэхэ
эзлээд байхдаа ч яахав дээ хэхэ,би лав энэ эмэгтэй тамирчин шиг тэмцээнд ингэж уралдсан бол юун хүнтэй зургаа инээж авахуулах,тэндээ мод мөргөөд үхцээн,эс бол харлаад тэндээ үлдэнэ,ичмээр юм аа хэхэ
2018/02/20 202.179.25.244
  • Recent
  • Most Read
  • Most Comment