8o
Улаанбаатар хот
mobile menu

МАРАНИ: Цагаан дарс уушги цэвэрлэнэ

2018-02-20 14:39:00

"Марани" брэнд таны дарсны талаар мэдлэгт нэмэх болохуйц дараах мэдээллийг хүргэж байна. 

Дарсны хэрэглээ ихэссэн өнөө үед дарсны талаар мэдлэг дутмаг байна гэдэг байж болшгүй  хэрэг мэт санагдлаа. Дарс согтууруулах ундаа бус тансаг хэрэглээний ундаа хэмээн үзэх нь их билээ. Иймд дарсны төрөл, соёлын талаар та бүхэндээ хүргэе.

  • Дарсыг ихэвчлэн цэвэр жимсээр хийх ба спирт агуулдаггүй. Зарим нэг дарс нэмэлт бага зэрэг спирт агуулсан байх ба 18 градусаас дээш градустай байвал спирт агуулсан гэж үздэг байна.
  • Дарс нь харагдах байдлаасаа цагаан ,ягаан , улаан гэж ялгагдана. Улаан дарс нь зүрхний үйл ажиллагааг сайжруулах ба хлостерин үүсгэдэггүй. Цагаан дарс нь уушгийг цэвэрлэх төдийгүй бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
  • Дарсыг амтаар нь хуурай, хагас  хуурай , чихэрлэг гэж ангилна. Чихэрлэгт бага зэргийн чихэр орсон байх бол хуурай дарсанд ямар ч чихрийн хольц агуулагдаагүй байна.
  • Зарим хүмүүс гадна талын шошгон дээрхийг уншин ямар чанартай дарс гэдгийг мэдчихнэ гэдэг өрөөсгөл ойлголт төдийгүй дарсанд ч гэсэн хуурамч гэж бий. Дарсны амт нь тухайн дарсны чанарыг мэдрүүлэх бөгөөд чихэр ,спирт, хүчил амтагдаж байвал маш сайн чанарын дарс байдаг.
  • Дарсыг сортоор нь 3 ангилна. Нэг сортых, хоёр сортых , гурван сортых гэж ангилна. Гурван сортых нь хамгийн тансаг гэж үздэг.

Дарсны хэрэглээ: 

  • Улаан дарсыг онгойлгосноос хойш 20-30 мин дараа хэрэглэнэ.
  • Улаан дарсыг махтай хэрэглэнэ.
  • Цагаан дарсыг тахиа болон далайн гаралтай бүтээгдэхүүнтэй хэрэглэнэ.
  • Цагаан дарсыг зуны улиралд 10-11 хэмийн хүйтнээр уух нь тохиромжтой.
  • Ягаан дарсыг ямар ч үед хэрэглэж болох ба зөөлөн амттай.

Дарсыг уух соёл :

  • Дарсыг хундагандаа дүүргэлгүй хийх ба багадаа амсараас 2 см дутуу хундаглана.
  • Уухаасаа өмнө хундагласан дарсыг эргүүлнэ. Ингэснээр найрлагыг тараана. Дараагаар наанаас нь үнэрлэж бага багаар амтыг мэдрэн шимж ууна.

Мөн сануулахад амтат жүрж, нимбэг, бэрсүүт жүрж зэрэг жимс, давсалсан болон утсан мах, загас, дан ногооны зууш өндөг, амтат бурам ширээн дээр байгаа тохиолдолд дарсыг уухгүй. Дарсыг амтлахдаа тамхи, бохь, чихэр зэргийг хориглоно. Учир нь дарсны жинхэнэ амтыг мэдрэхэд саад болдог байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл