АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгө, Дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөх юм. Ес дэх удаагийн тус тэмцээнд 40 орны 400 орчим тамирчин оролцохоо мэдүүлжээ.