“Татар” хамтлаг “Хайрыг хүндэл” бие даасан тоглолтоо өнөөдөр хийх гэж байна. “Татар”-ынхан өнгөрсөн хугацаанд долоон цомог гаргажээ. “Крокус эвент холл”-д 19.00 цагт болох энэ тоглолтод цомгууддаа орсон бүтээлүүдээс “Бусдын хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Эсрэг өдөр” зэрэг залуусын сэтгэлд хоногшсон дуунуудаа дахин амилуулах юм.
Тоглолтод “Люмино”, амьд хөгжмийн “Logos” хамтлагаас гадна дуучин Ука, Маралжингоо, A cool нар оролцоно.