Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жүжигчин Ц.Төмөрхуягт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ. Тэрбээр энэ үеэр "Шагнал авах мөчид ээжийгээ их боддог юм байна. Ард түмэндээ баярлалаа. Энэ шагнал бол ард түмний шагнал юм. Миний ард түмэн намайг дэмжиж, эрхэм цол хүртээлээ. Урлагийн тогоонд 30 гаруй жил ажиллахдаа 60 гаруй тайзны уран бүтээл, 100 гаруй киноны уран бүтээлд оролцсон байдаг. Гавьяат болно гэдэг мэдээг өчигдөр орой ууцаа чанаж байгаад сонсоод, өнөөдөр ирж авч байна" гэв.
Тэрээр Монголын анхны Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү, МУГЖ, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатарын дүү юм. Сүүлийн жилүүдэд тэрбээр олон арван кино уран бүтээлд дүр бүтээсэн билээ.