Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцож байгаа Японы 21 настай Кэй Сато 5,000 метрийн буухиа уралдааны багийн гишүүнээс сэргээш илэрсэн байна. Энэ нь Пёнчаны олимпийн анхны сэргээш илэрсэн тохиолдол болж байна. Ингэснээр тус залуу тамирчин Пёнчаны өвлийн олимпийг орхихоор боллоо. 2026 оны өвлийн олимпийг Саппород зохион байгуулах мөн 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах гэж байгаа Японоос түүхэнд анх удаа өвлийн олимпийн тамирчин сэргээшийн улмаас хасагдаж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: Japan Today