"25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг "21000” реалити шоуны найм дахь дугаарыг БНСУ-аас бэлтгэн хүргэсэн. Энэ удаагийн дугаарт жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг), Р.Адъяа нар оролцож, 10 хоногийн турш 21 мянган воныг хэрэглээндээ зарцуулж өрсөлдлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг) 13 мянган вонтой үлдсэн бол Р.Адьяа 10 мянган вонтой нэвтрүүлгийг дуусгасан. Ингээд ялагчийн 3 сая воныг хамгийн их мөнгөтэй үлдсэн Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ авсан юм. Тэрээр өрсөлдөгч жүжигчин Р.Адъяад "Ээждээ бэлэг авч өгөөрэй” хэмээн нэг сая таван зуун мянган воныг өгсөн байна.
"21000”: Ө.Мөөжиг шагналынхаа 50 хувийг Р.Адьяад өгчээ
2018-02-12 15:47:00