8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-02-12 12:36:25

ХОНЬ

Долоо хоногийн турш сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Хэн нэгний нөлөөнд хэт автахгүй байхыг хичээгээрэй. Хэв хэмжээнд баригдалгүй, задгай сэтгэх нь амжилтад хөтөлнө. Ажилдаа амжилт гаргаж, орлого нэмэгдэх бололтой. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Ашигтай худалдан авалт хийж чадна. Гэр бүлдээ хайр халамж, цаг заваа зориулаарай.

ҮХЭР

Сонирхолтой долоо хоног таныг хүлээж байна. Зугаа цэнгэлд хэт автаж, ажил хэргээ орхигдуулах хэрэггүй. Бусад хүмүүсийн зүгээс дарамт их ирнэ. Гэвч тэвчээртэй байж, нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Ажил хэрэг бүтэмжтэй байна. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Гэр бүлийн харилцаа халуун дулаан байж, хосуудын хайр сэтгэл батажна.

ХАМТАТГАХ

Бизнесийн үйл ажиллагаа саадгүй үргэлжлэх болно. Шинэ салбарт хүч үзэхээр төлөвлөж байгаа бол анхнаас нь сууриа сайн тавихыг хичээгээрэй. Зугаа цэнгэлд автах хэрэггүй. Орлого нэмэгдэнэ. Өөртөө зориуд амрах цаг гаргаж, амралтаа адал явдлаар дүүрэн хөгжилтэй өнгөрөөхийг хичээгээрэй. Дур тачаалд автаж, хөнгөмсөг загнах бололтой.

МЭЛХИЙ

Таны амьдралд эерэг өөрчлөлт гарч эхлэх болно. Ажилдаа албан тушаал ахиж, их сургуулийн зэрэг хамгаалахад саадгүй байна. Найз нөхөд, хамт олны дунд үгээ цэгнэж, өөрийн нэр хүндийг унагаахгүй байхыг хичээгээрэй. Эсрэг хүйстэнтэй харилцахад түвэгтэй, ойлгомжгүй байдал үүсч болно. Улстөрчдөд таагүй нөхцөл байдал тохиох магадлалтай. Урьдчилан сэргийлэх үзлэгт орж эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

АРСЛАН

Танаас маш их эрч хүч, энергийг шаардана. Мөнгө, санхүүтэй холбоотой маргаан, үл ойлголцлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байх болно. Одоохондоо ирээдүйн том төлөвлөгөө боловсруулах хэрэггүй. Таны хуучин амраг, эртний найз гарч ирснээр амьдралд чинь ойлгомжгүй үйл явдлууд тохиолдож эхэлнэ. Аливаад тэнцвэрийг хадгалж, хэт туйлшрахгүй байхыг хичээгээрэй.

ОХИН

Ажилдаа амжилт гаргана. Долоо хоногийн эхээр сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Өөрийгөө хөгжүүлж, сонирхлын хүрээгээ тэлэхийг хичээгээрэй. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна. Зарлагаа орлогоосоо давуулахгүй байхыг хичээгээрэй. Уран бүтээлчид онгод орж, зав чөлөө багатай байх болно. Эрүүл мэнд сайжирна.

ЖИНЛҮҮР

Бусадтай харилцах харилцаанд тааламжтай. Таны сэтгэм татам байдал эсрэг хүйстний анхаарлыг татна. Ажил хэрэг бүтэмж муутай байх бололтой. Шинээр ажил эхлэх эсвэл ажлаа солих гэсний хэрэггүй. Долоо хоногийн дундуур сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх үйл явдал тохиож магадгүй. Агаар салхинд гарч эрч хүчээ сэлбээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, хорт зуршлаас татгалзаарай.

ХИЛЭНЦЭТ

Сэтгэл санаа өөдрөг байж, амьдралын идэвх нэмэгдэнэ. Хайртай дотнын хүмүүстэйгээ байх цагийг илүү гарна. Бизнесийн үйл хэрэг амжилттай үргэлжилнэ. Үүнийг дагаад санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй. Буцааж авахад хүндрэлтэй байх болно. Биед өвчин зовуурьгүй байх боловч дархлаа сулрахаас сэргийлээрэй.

НУМ

Энэ долоо хоногт ажил ихтэй байна. Хариуцлагатай, санаачилгатай байдлыг танаас шаардана. Таны хичээл зүтгэлээс ажлын үр дүн шалтгаална. Санхүүгийн байдал сайн байна. Сэтгэл санааны өөдрөг эрч хүчтэй байдал биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Хэн нэгнээс багагүй хэмжээний мөнгөн орлого хүлээж авах бололтой. Хувийн амьдрал ээдрээтэй байх болно. Ялангуяа ганц бие хүмүүс түр зуурын зугаа цэнгэлээс татгалзаж, хов живээс болгоомжлоорой.

МАТАР

Таны ажил хэрэгт ноцтойгоор нөлөөлж мэдэх ямар нэг зүйл тохиолдож магадгүй. Ажил төрлөө эхлүүлэхийн өмнө олон талаас нь сайтар бодож тунгаах хэрэгтэй. Шинээр эхэлсэн ажил болон эрсдэлтэй салбарт явуулж байгаа үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн алдагдалд оруулах магадлал маш өндөр байна. Одод том хэмжээний орлого орох боломжтой гэдгийг хэлж байна. Эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаа идэвхтэй байх бөгөөд харилцан ханамж авна.

ХУМХ

Гэр бүл, хосын харилцаанд таатай. Хайр дурлалын харилцаанд зүрх сэтгэлээ дагаж, ажил хэргийн асуудалд толгойгоо ашиглаарай. Ганц бие хүмүүс сонголтоо хийхдээ сэтгэл зүрхээ сайтар чагнах хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд ажил ихтэй байна. Аялж, зугаалах хүсэл их байвч танд зав чөлөө олдохгүй бололтой. Сэтгэл хөдлөлөө барьж, стресс бухимдалд автахаас зайлсхийгээрэй. Орлого бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна.

ЗАГАС

Гэр бүлд таны үүрэг, хариуцлага нэмэгдэнэ. Хариуцлагаа ухамсарлаж, санаачилгатай байх хэрэгтэй. Ажил хэргийн шинэ санаагаа бусдад болгоомжтой дэлгээрэй, хэн нэгэн танаас өрсөж мэднэ. Эрч хүчээ цэнэглээд долоо хоногийн турш идэвхтэй байгаарай. Бусдад сайхан сэтгэлээр тусалж, сайн дурын үйл хэрэгт оролцоорой. Орлого нэмэгдэх болно. Эрүүл мэнддээ анхаарч, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл