8o
Улаанбаатар хот
mobile menu

“Марани” брэнд хосууддаа “Kindzmarauli” дарсыг санал болгож байна

2018-02-07 08:59:00

“Марани” брэндийн оруулж ирдэг “Kindzmarauli” дарс нь бүсгүйчүүдийн таашаалд хамгийн ихээр нийцдэг хагас чихэрлэг дээд зэргийн улаан дарс. Ягаан туяатай тод улаан дарс хундаганд урсан ороход хар чавга, бөөрөлзгөнийн үнэр олон төрлийн цэцэгстэй сүлэлдэн сэтгэл сэргээн ханхална. Төрөл бүрийн амтат зууш болон жигнэсэн жимс, жимсгэнэтэй хамт хэрэглэхэд маш тохиромжтой. Энэхүү дарсыг “Империал кооператив” ХХК нь Гүрж улсын дарсны салбарт чанар стандартаар жишиг тогтоогч “TelaviWine Cellar” компанийн Монгол дах албан ёсны онцгой эрхтэй төлөөлөгчийн газар оруулж ирдэг.

Тус компанийн “Марани” брэндийн 11 нэр төрлийн дарс болон 6 төрлийн тансаг оргилуун дарсыг импортолж байгаа аж. “Марани” брэндийн дарс нь Гүржийн үржил шимт, үзэсгэлэнт тариалангийн бүс болох Алазанийн хөндийд ургасан хамгийн сайн чанарын усан үзмийг дарс исгэх уламжлалт болон орчин үеийн технологийн хөгжил дэвшилтэй хослуулан гаргаж авсан, цэвэр байгалийн гаралтай гэдгээрээ онцлог юм.

 Тэгвэл “Марани” брэндийн оруулж ирдэг “Kindzmarauli” дарсыг усан үзэмээр "хаан" гэж нэрлэдэг бөгөөд Сфилава усан үзэмнээс гарган авдаг юм. Уг дарсны калорийн агууламж нь 100 грамм тутамд 172 ккал байдаг. Мөн B1, B2, E, PP витамин, кальци, магни, төмөр, фосфор, натрий зэргийг агуулдаг.

Дарсыг тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг. Учир нь кальци, кали, фосфор, төмөр, В витамин, фолийн хүчил зэрэг маш олон ашигт малтмал, витамин агуулдаг эрүүл мэндэд тустай дарс аж.

Тиймээс тун удахгүй гэгээн хайрын Валентины өдрөөр хайртдаа бэлэглэх хамгийн сайхан бэлэг нь “Kindzmarauli” дарс. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
oyunaa
haaguur zardag ym be oldoggui shdee
2019/08/27 202.179.24.242
utas
Hayag aa bichj sur
2018/02/20 202.72.245.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment