Их аварга Хакухо М.Даваажаргалын харьяалагддаг Миягино дэвжээг удирддаг мэргэжлийн сүмоч асан Казиуки Ямамураг өөрийн туслахыг байнга зодож дарамталдаг гэсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тэрбээр өөрийн туслахаа төмрөөр зодож, нойтон алчуур аманд нь зуулгаж, цохиж, бүтэн хайрцаг васаби амтлагч хүчээр идүүлж байснаа хүлээн зөвшөөрчээ. Туслах нь энэ хэргийн талаар олон нийтээд өмнө нь дэлгэхээр зэхэж байсан ч их аварга Хакухогийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөс эмээсэн гэдгээ ч хэлсэн байна.Ямамура нь их аварга Хакухо М.Даваажаргалын харьяалагддаг Миягино дэвжээг удирддаг бөгөөд түүнийг Японы сумо бөхийн холбооноос хөөсөн байна.