8o
Улаанбаатар хот
mobile menu

"Гэгээн Муза" товоо гаргажээ

2018-02-05 15:18:01

''Гэгээн Муза'' арван дөрөв дэх удаагийн олон улсын театрын наадам 2018 оны тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор товлогджээ. Энэ удаагийн наадмыг уламжлал ёсоор драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг, нэг хүний жүжгийн төрлөөр зохион байгуулна. Одоогоор олон улсын театрын наадмын нэгдүгээр шатны үзлэг Сүхбаатар аймагт үргэлжилж байгаа аж.

Драмын жүжгийн төрөл

  • Улсын драмын эрдмийн театр “Адууны түүх”, “Жаргаагүй нар”
  • Улсын хүүхэлдэйн театр “Монгол ардын суут”
  • Архангай аймгийн хөгжимт драмын театр “Би эндээс явахгүй”
  • Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр “Далан худалч”
  • Төв аймгийн Монгол туургатан театр “Ичгүүргүй хосууд”
  • Баянхонгор аймгийн Тэмүүжин театр “Аав”
  • Орхон аймгийн хүүхэд, залуучуудын театр “Хүний хүрэм”, “Миний ээж”
  • Булган аймгийн хөгжимт жүжгийн театр “Дээд хэмжээ”
  • Дархан-Уул аймгийн Залуучууд театр “Хар санаа хайр сэтгэл”
  • Чөлөөт уран бүтээлч “Ричард ван” жүжгүүдээр тус тус өрсөлдөнө.

Дуулалт жүжгийн төрөл

  • Дорнод аймгийн хөгжимт драмын театр “Манлайбаатар”
  • Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр “Өндөр гэгээн”
  • Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театр “Уяхан замбуу тив”
  • Булган аймгийн хөгжимт жүжгийн театр “Итгэл даагаагүй эх оронч”
  • Чөлөөт уран бүтээлч “Хайхуй” жүжгүүдээр тус тус өрсөлдөнө.

Хүүхдийн жүжгийн төрөл

  • Улсын драмын эрдмийн театр “Царцаа Намжил”
  • Улсын хүүхэлдэйн театр “Алтан залаат азарган тахиа”
  • Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр “Их ид шидтэн”
  • Дорнод аймгийн хөгжимт драмын театр “Ярьдаг мод”
  • Говьсүмбэр аймгийн Боржигин чуулга “Шидэт Баянбүрд”
  • Баянхонгор аймгийн Тэмүүжин театр “Хотын нохой”
  • Хамелеон театр студи “Наран ээжийн эрэлд”
  • Дархан-Уул аймгийн хөгжимт жүжгийн театр “Арслан хүлэгт баатар” жүжгүүдээр тус тус өрсөлдөнө.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл