Монголын үндэсний бөхийн холбооноос Цагаан сарын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааны тасалбарыг цахимаар худалдаалах боломжгүй гэжээ. Учир нь цахимаар нэг хүн хэдэн ч удаа тасалбар захиалж “шаг ихэднэ” хэмээн үзэж байгаа аж. Иймд бөхийн барилдаан эхлэх битүүний өглөө Монгол бөхийн өргөөний тасалбар түгээгүүрээр худалдах бөгөөд нэг үзэгчид хоёроос илүү тасалбар олгохгүй байхаар шийдвэрлэжээ.