8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажилгүй иргэдээр мод тариулдаг Энэтхэгийн туршлага

2018-02-04 11:55:00

Дэлхий нийтээр хүрээлэн буй орчны асуудалтай тэмцэж буй энэ үед Энэтхэгийн Засгийн газар 2 тэрбум мод тарих зорилго тавьж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж байна. Гурван жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрт 2 тэрбум доллар зарцуулж, 300 мянган ажилгүй иргэнийг дайчилж байгаа ажээ. Засгийн газраас мод тарих ажилд дайчлагдсан залууст багагүй хөлс мөнгө өгч урамшуулдаг юм. Учир нь НҮБ-аас гаргасан судалгаагаар Энэтхэгийн ажилгүй иргэдийн 10,2 хувь нь 15-24 насны залуус байдаг ажээ. 

Энэ онд Энэтхэгчүүд 1,5 сая сайн дурынхныг оролцуулан 66 сая мод тарьж, Геннисийн дээд амжилт тогтоосон юм. Уг компанит ажил Мадхая Прадеш мужийн Нармада голын эрэг дээр өрнөж, нийтэд сайшаагдсан билээ. Мөн 2016 онд Уттар Прадеш мужид нэг өдрийн дотор 50 сая мод тарьж байсан ажээ. Тэд ийнхүү олны хүчээр байгаль орчноо нөхөн сэргээх гэж хичээж байна. Засгийн газраас 2030 он гэхэд 5 сая га ой, экологийн системийг бий болгоно гэсэн зорилт тавьжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Манай ченж нэртэй луйварчдыг дайчилж бштээн байгуулалт хийлгэх ажилд оролцуул.хийж бүтээсэн зүйлгүй долларын үл хөдлөх хөрөнгийн машины мах сүү арис шир ногоо гээд ченж гээд луйварчдыг хамруул
2018/02/05 103.212.118.67