8o
Улаанбаатар хот
mobile menu

MARANI: Гэрийн нөхцөлд онгойлгосон дарсыг хэрхэн хадгалах вэ

2018-02-03 10:30:00

Соёл иргэншлийн тухай ярихын тулд идэж ууж, эдлэж хэрэглэх зүйлээсээ эхлэх ёстой болов уу. Хүн төрлөхтөний ууж хэрэглэх зүйлсийн дотор дарс томоохон байр суурь эзэлдэг. Дэлхий дахинаа дарсыг тансаг хэрэглээ хэмээн үздэг бол бид архи, согтууруулах ундаатай адилхан гэж ойлгодог. Тэгвэл таны дарсны талаар MARANI зөвлөж байна. 7 хоног бүрийн энэ цаг мөчид MARANI танд зөвлөх болно. 

Дарс бол зөвхөн уудаг эд биш: Одоогоос тав, арван жилийн өмнөхтэй харьцуулвал дарс хэрэглэх соёл хамаагүй сайжир­сан.

Дарс бол зөвхөн уудаг эд биш. Эмчилгээний журмаар хэрэглэх, хоол ундандаа зохицуулах, баяр ёслолоор яаж сонгох, найз нөхөддөө дарс бэлэглэх бол юуг анхаарах вэ гээд хүмүүсийн мэдэж байхад илүүдэхгүй олон зүйлүүд байдаг.

Дэлхий нийт дарсыг хэрэглээд сурчихсан. Харин сүүлийн үед монголчуудын дарсны хэрэглээ, ойлголт сайжирч байна.

Дарсыг хэрхэн сонгох вэ: Зарим төрлийн улаан дарсыг зүрхний хэмнэл алдагдсан үед өдөрт 100-150 граммаар тогтмол хэрэглэвэл биеийн байдал сайжирдаг гэдэг нь бат­лагд­сан байдаг.

Улаан дарс зүрхний үйл ажиллагаанд сайн байдаг бол цагаан нь уушги болон ходоодны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг.

Улаан дарсыг онгойлгосноосоо хойш 20-30 минут, бүүр цаашилбал нэг цаг орчим тасалгааны дулаанд байлгаад хэрэглэх ёстой байдаг. Ингэснээрээ улаан дарс агаартай исэлдэж усан үзмийн амт тодордог. Онгойлгоод шууд уучихдаг болохоороо хүмүүс улаан дарс хуурай, гашуун гэж үздэг. Цагаан дарсыг цагаан хоол идсэний дараа уудаг гэсэн нийтлэг ойлголт ч учир дутагдалтай. Харин уг дарс нь хүйтэн чанартай бөгөөд зуны улиралд 10-11 хэмийн хүйтэн уух нь зохистой. Та дарсыг зөв сонгож хэрэглэснээс шалтгаалж та дарсны сайхан амтыг илүү их мэдрэх болно.   

Гэрийн нөхцөл онгойлгосон дарсыг хэрхэн хадгалах вэ: Гэрийн нөхцөлд улаан дарсыг онгойлгосноос хойш гурав хоногийн дотор хэрэглэх хэрэгтэй. Энэ хугацаанд дарсны амт, үнэр, чанарт ямар ч өөрчлөлт орохгүй. Ямар ч зүйлд хадгалалтын хугацаа гэж байдаг. Тиймээс тухайн дарс болгонд өөр өөр.

Нэгэн ухаантан хэлэхдээ дарс бол бүх ундаан дундаас хамгийн хэрэгтэй нь, бүх эм тангаас хамгийн амттай нь, бүх идээн дундаас хамгийн зохистой нь хэмээн хэлсэн байдаг нь ч түүний мөн чанарыг илэрхийлэх юм. 

Ямар төрлийн дарсыг сонгох вэ: Бүсгүйчүүд маань чихэрлэг дарс сонгох нь элбэг. Жинхэнэ жимсний бус нэмэлт сахар хүний эрүүл мэндэд хортой талаар зөндөө ярьдаг. Тэгэхээр хуурай, хагас хуурай дарсыг сонгох нь зүйтэй болов уу. Сайн чанарын дарснаас чихэр амтагддаг. Гэхдээ нэмэлт бус усан үзмийн өөрийнх нь амт. Зах зээл дээр хамгийн их байгаа баталгаагүй дарснууд маш их чихэрлэг байдаг. Түүнээс гадна усан үзмийг хоёр, гурван удаа шахсаны дараа химийн бодис нэмж шахан гаргаж авсан байдаг. Эрэгтэй хүмүүс нэлээд хуурай дарс сонгодог шүү.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
К
Дарсны сайн чанартайг яаж мэдэх вэ, сонгож авч мэдкү үнэтэй л бол сайн гэж авдаг
2018/02/03 202.9.43.238
  • Recent
  • Most Read
  • Most Comment