ХОНЬ (3/21-4/19)
Хэрвээ та энэ өдрийг аз жаргалтай, стрессгүй байлгахыг хүсэж байгаа бол нэмэлт хичээл зүтгэл гарга. Амласны дагуу санхүүгийн хүндрэлүүд ард үлдэх тул өөрийн аюулгүй, тогтвортой байдлыг өсгөх үйлдэл хийх цаг. Ойрын ах дүү нартай тань холбоотой асуудал гарч мэдэхээс гадна өндөр настай нэг хамаатантайгаа учрыг тунгаах асуудал үүснэ. Танд замын түгжрэл чухал төлөвлөсөн ажил хэрэг, уулзалтанд явж байхад тань саад болж мэднэ. Хайртай хүндээ тавих халамж таны хэлсэн үгээр илрэх ба, та юу ч хэлсэн, хүмүүсийг сэтгэлээр унагах амархан байна.
ҮХЭР (4/20-5/20)
Төрийн байгууллагад ажилладаг үхрүүд томоохон улс төрийн бүлэг эсвэл жижигхэн сайн дурын байгууллагыг тэргүүлэх ба амжилтанд хүрэх маш сайхан боломж байна. Хэрэв толгойд ямар нэг санаа орж ирэхгүй бол интернетэд ор, дотны хүмүүсээсээ асуу. Удирдах хүмүүс, хамтран ажиллагч, үйлчлүүлэгчтэйгээ харьцах харьцаа гойд сайн байх болно. Тиймээс ямар нэг тусгай гуйлт тавьбал сайн хариу авна.
ИХЭР (5/21-6/21)
Та өнөөдөр сэтгэл өөдрөг, эрч хүчтэй байх бололтой. Удаан хугацааны турш төлөвлөсөн ажлаа одоо л яг хийж амжуулдаг цаг. Та өөрийн хамгийн том авьяас болох илтгэх урлагийг шаардсан удирдлагын албын саналыг ч хүлээж авч болох юм. Хамт ажиллагсадтайгаа өнөөдөр ам зөрөх хэрэггүй. Танд л сөрөг нөлөөтэй болохыг анхаар. Түүний оронд саналыг нь хүлээж авсан дүр үзүүлээд өөрийнхөөр хий. Санхүүгийн болон хуулийн асуудалд орооцолдож таны сэтгэл санаа тавгүйтэж болзошгүй. Ажлын дараа дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Халдвар авч, эсвэл ханиад хүрэх эрсдэлтэй. Цаг тухайд нь ханиаднаас урьдчилан сэргийлэх тариа хийлгэх юм бол хүндрэхгүй. Өвлөн авсан өмч хөрөнгөө хөдөлгөх эсвэл сайхан тохиролцоо хийх боломж гарч ирж сайхан өдрийг бий болгоно. Хувийн төлөвлөгөө арай гэж эхлэх бөгөөд шинэ санаа тань боломж урам зоригийг авч ирэх болно. Өдөр бүр хийдэг ажлаа хийхийн оронд шинэ зүйл бодож ол. Интернэтээр бизнесийн ажлаа шуурхай хийх нь амжилт авчирна. Чухал гэснээ яг одоо цаг алдалгүй хий.
АРСЛАН (7/23-8/22)
Та ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун байна. Интернетээр аялах нь чухал мэдээлэл зөвлөгөө олж авах боломж олгож магад. Та хаана ч байсан нөхцөл байдлыг тодорхойлох салангад сэжмүүдийг цуглуулан нэгтээд гайхамшигтай сайхан үр дүнд хүрч чадахгүй. Хамтын хөрөнгийн талаар хамтрагчтайгаа нэлээн ноцтойгоор маргалдвал мөнгөнийхөө талыг алдаж мэдэх нь. Бүгдийг сайтар бод.
ОХИН (8/23-9/22)
Асуудлыг хурдан шийдвэрлэж, ямар нэг асуудал саад бэрхшээлд бэлэн бай. Таны ажил маш их овоорох бөгөөд дарга тань энэ бүхнийг хурдан хийхийг шаардана. Хамтрагчтайгаа сайн хамтран ажиллаж чадвал та өнөөдрийг төвөггүй даван туулах болно. Өнөөдөр гэнэтийн хайртай учирвал од эрхэс үнэнчийг билэгдэж байна. Улаан сарнай, гал халуун үгс юутай гайхалтайг ажлаа зохицуулан төсөөл. Ямар ч завгүй байсан энэ бүхнийг заавал хийх хэрэгтэйг сануулж байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та өөрийн авьяас чадвараа бодит байдалтай сайтар уялдуулан холбож чадвал таны мөрөөдөл биелэхэд тун ойрхон байх болно. Олон нийтийн болон соёлын арга хэмжээнээс хоцрох хэрэггүй. Та хэрэв хүүхэдтэй бол тэдэнтэй хамт цагийг зугаатай өнгөрүүлж, дуртай ресторанд нь хооллоорой. Нөхцөл байдлыг хэтэрхий их тааж унших гэсний хэрэггүй. Буруу гэж бодож байгаа зүйлд тань сайхан боломж гарах ч юм бил үү.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ажил дээрх байдал хурцадна. Болгоомжтой байхгүй бол хэлэлцүүлэг улам халуун өрнөж мэдэх бололтой. Аливаа мэдээлэлд болгоомжтой хандаж, аливаа зүйлийг өнгөн талаас нь бус сайтар нягталж, ухаж үзэх хэрэгтэй. Банк санхүүгийн асуудалтай холбоотой сайхан мэдээ дуулах ч ажлын ачаалал нэмэгдэх болно. Таны гэр ахуйн асуудал чухал болж эхэлнэ. Хайртынхаа зориг хүслийг тэнцвэржүүлэхэд хэцүү байгаа гадуур цэвэр агаарт хамт алх. Энэ нь таны сэтгэл санаа, оюунаа цэгцлэхэд нэмэртэй.
НУМ (11/22-12/21)
Ихэнх тань өнөөдөр хайртынхаа гэрт зочилно. Нийгмийн асуудлууд өмнөхөөсөө ч илүү таатай байна. Мөн та хайрын амьдралдаа ид шид гарна гэдэгт итгэж болно. Хэдий тийм боловч, өнөөдөр хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байх болно. Тиймээс энэ чадвараа бусадтай багаар ажиллахыг ятгах үедээ ашигла. Хүчтэй, аз туршсан байдал тань та нарын ихэнхийг боломжтой гэж бодож байгаагүй зам өөд хөтлөх болно. Дурлалын харилцаанаасаа болж дарамтанд орж магадгүй. Харин энэ байдалд орсон хайрын харьцаа нэг их удаан үргэлжлэхгүй.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр бүх зүйл их амар хялбар бүтэх болно. Хүмүүс таны уур бухимдлыг төрүүлж башир аргандаа оролцуулахыг хичээнэ. Шинэ танилцсан хүн таны сонирхлыг маш их татахаас гадна гадны улс оронд аялахыг маш ихээр хүсэх болно. Хэрэв боломжтой бол тогтсон хэв маягаа эвдэж, хаашаа ч хамаагүй яв. Хэрвээ тэгж чадвал таны амьдрал бас нэг сонирхолтой түүхээр шинэчлэгдэх болно. Та юу ярьж байгаагаа мэддэг бөгөөд найзуудаа болон танд нөлөөлдөг хүмүүсийг ялж гарахад ямар ч хүндрэл байхгүй. Хайр дурлалын харилцаа таны бодлыг бүрэн эзэмдэх бөгөөд оройг их романтик өнгөрөөх бололтой.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр судалгаа шинжилгээг удирдах эсвэл шинэ машин худалдаж авахад тохиромжтой. Зохион байгуулах хүчтэй ур чадвар тань таны амжилтад үнэхээр тусална. Бусдыг далдуур муулдаггүй сайн чанар тань танаас алсуур үнэлэгдэнэ. Цаг хугацааны шуурганд өөрийн төрөлх шинж чанараа бөхөөлгүй улам тод асаа.
ЗАГАС (2/19-3/20)
Хэрвээ та санхүүгийн хүндрэлтэй асуудалтайгаа тэмцэж байгаа бол аливаад нухацтай ханддаг, сайн хэлхээ холбоотой байдал тань үүнээс гарахад туслах болно. Хямралын үед дэмий зүйлд нэрэлхэн манга үрэхээ зогсоо. Өөрийн хичээл зүтгэлээ дээшлүүлж бусдад тусла. Өөрийн хийж бүтээх гэсэн зүйлсийнхээ талаар, хэрхэн яаж хүрэх тухайгаа бусадтай ярилцвал үр дүнд хүрэх болно. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Тоохгүй орхисон асуудал байвал түүндээ яг одоо анхаарал тавь. Та өөрийгөө хүртэл мартан бусдад туслаад завгүй байна.