8o
Улаанбаатар хот
mobile menu

Оросын тамирчид 20 жилийн дараа гадны бөхөд түрүүгээ алдлаа

2018-01-29 09:25:13

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн нэгдүгээр сарын 26-28-нд Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт боллоо.  29 дэх удаагийн уламжлалт тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Куба, Япон, Болгар, БНХАУ, БНАСАУ, Грек, Гүрж, Турк, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Украин, Тажикистан, Туркменистан, Финланд, Норвеги, Эстони гэсэн 20 орны 300 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Эзэн орноос энэ жил аварга төрсөнгүй

Красноярскын дэвжээнд манай улсын 60 гаруй тамирчин зодоглосноос нэг алт, нэжгээд мөнгө, найман хүрэл, нийт 10 медальтай эх орондоо ирэхээр болж байна. Чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд алтан медаль хүртэж, сүүлийн гурван жил дараалан “Бага дэлхийн аварга”-д “босоо” байлаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа мөнгө, эрэгтэйчүүдийн 57 кг-д спортын мастер Цэвээнсүрэнгийн Цогбадрах, 61 кг-д ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох, 125 кг-д  Нацагсүрэнгийн Золбоо, эмэгтэйчүүдийн 55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг, 65 кг-д Зоригтын Болортунгалаг, Энхбаярын Цэвэгмид, 72 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар хүрэл медаль хүртсэн. 


ДБНХ (UWW)-ноос энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гээс эхлэн эрэгтэй бөхчүүдийн дэлхийн чансааг олгохоор болсон юм. Тиймээс эрэгтэйчүүдийн тэмцээн өрсөлдөөнөөр дүүрэн боллоо. Манай эрэгтэйчүүдээс есөн тамирчин энэ жилийн тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдаж, дөрөв нь шагналын тавцанд зогссон. Энэ нь 1991 оноос хойш хамгийн их медаль хүртсэн тэмцээн боллоо. 
10 жингийн наймд нь зохион байгуулагч орон ОХУ-ын бөхчүүд аваргаллаа. 86 кг-ын жинд АНУ-ын Дэвид Тэйлор тун хүнд барилдаанууд хийж анх удаа аваргалсан. Түүний хувьд өнгөрсөн жилийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд Ираны алдарт бөх Хассан Язданиг цэвэр ялж бөх сонирхогчдын танил болж байв. Оросуудын өндөр амжилт үзүүлдэг энэ жинд 20 жилийн дараа гадны бөхөд түрүүгээ алдаж байна. Хамгийн сүүлд 1998 онд Македоны Магомед Ибрагимов 85 кг-д аваргалж байжээ. 97 кг-д олимп, дэлхийн аварга Кайл Снайдер Красноярскт хоёр жил дараалан түрүүлэв. Гэхдээ янк эр энэ жил нэлээд хүнд барилдаан хийж аваргаа хамгаалсан. 


Эмэгтэйчүүдийн 10 жинд БНХАУ тав, Японы тамирчид гурван жинд аваргаллаа. Үлдсэн хоёр жинд  манай гавьяат тамирчин П.Орхон 62 кг-д, АНУ-ын Тамыра Менса 68 кг-д түрүүлэв. Эзэн орноос энэ жил мөн аварга төрсөнгүй. Эмэгтэйчүүдийн хүнд жинд олимп, ДАШТ-ий медальт, Екатерина Букина сүүлийн найдвар нь байсан ч шигшээд БНХАУ-ын Жоу Киантай барилдаагүй. Хятадын эмэгтэй бөхчүүд Красноярскийн дэвжээнд таван аваргаас гадна хоёр мөнгө, гурван хүрэл медальтай нутаг буцахаар болсон. а (ОХУ) 3. Палиха Палиха (хоёул БНХАУ), Эпп Мае (Эстони)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment