“Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон “Бага дэлхийн аварга” хэмээгддэг Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д сүүлийн гурван жил дараалан түрүүлэв. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 15 бөх зодоглосноос тэрээр 1/8 шигшээд нутаг нэгт спортын мастер Х.Болортуяаг оноогоор цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Кан Яныг цэвэр, хагас шигшээд өнгөрсөн жилийн финалд ялж байсан эзэн орны Инна Тражуковаг 10:8-аар, шигшээ барилдаанд Японы Кива Сакаег оноогоор цэвэр (10:0) ялснаар Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа.
П.Орхон “Алтан Гранпри”-д 3 дахь удаагаа түрүүллээ
2018-01-28 11:25:00