“Пёнчан-2018” олимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Цагаан олимпод Монголоос гурван тамирчин оролцох нь баттай болсон. Тэгвэл “Пёнчан-2018” олимпийн наадамд оролцох баг тамирчидад нээлтийн ёслол, бэлтгэл, тэмцээний үеэр өмсөх Үндэсний шигшээ багийн хувцас гардуулах арга хэмжээ ирэх даваа гаригт (1.29-нд) Спортын төв ордны гурван давхарын хурлын танхимд 14:00 цагт болох юм байна. Энэ үеэр БТСГ, Монголын цанын холбооны удирдлагууд оролцохоос гадна олимпод эх орноо төлөөлөн оролцох гурван тамирчин ирэх юм. Сонирхуулахад, Монголын баг тамирчдын өвлийн олимпийн хувцасыг Монголд үйлдвэрлэсэн юм байна.“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах аж.
“Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох тамирчидад хувцас гардуулна
2018-01-27 12:35:00