Монголын Нэгсэн Пауэрлифтингийн холбооноос зохион байгуулдаг хэвтээ шахалтын 9 дэх удаагийн УАШТ болно. Өсвөр, эмэгтэйчүүд, мастер 2 болон 3, залуучууд, мастер 1 гэсэн дарааллаар явагдах уг тэмцээний техникийн зөвлөгөөний хурал өнөөдөр болж оролцох тамирчид, дасгалжуулагчид тодорхой боллоо. Уг тэмцээн маргааш, нөгөөдөр хоёр өдөр болно. Тэмцээн маргааш өглөө 09:00 цагаас хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд өсвөр үе ангилалаар эхэлнэ.
Пауэрлифтингийн хэвтээ шахалтын УАШТ болно
2018-01-26 18:05:00