8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийн байртай болох хүсэлд бүү тоглолт хий

2016-01-26 12:13:00

Манай нийгмийн нэг хэсэг хүмүүс нь асар баян. Ямар ч бизнесгүй, насаараа төрийн байгууллагад ажилласан хэрнээ тэрбумтнууд болчихсон. Харин нөгөө хэсэг нь өрнөөс өрны хооронд. Цалин буулаа өрөндөө өгдөг байх жишээний. Түүнчлэн өнөө үед хүнээс дутахааргүй амьдрахын тулд энэ тэнд өр тавина. 

Өөрөөр хэлбэл зээлгүй хүн гэж ховор болсон. Тиймдээ ч хямраад байгаа энэ үед зээлээ хугацаанд төлж байгаа хүн ховор байгаа талаар холбогдох албаныхан ярьсаар байна. Өнөөгийн иргэдийн шүдний өвчин асуудал бол байртай болох. Нэг хэсэг нь гэр хорооллынхон гэж ад үзнэ. Нөгөө хэсэг нь нүүрс түллээ гэж дарамталдаг болохоор байртай болох насан туршийн мөрөөдөл болчихсон нь үнэн. Уг нь энэ мэт иргэдийнхээ хэрэгцээнд тулгуурлан төрөөс бага хүүтэй зээлээр байртай болох боломжийг бүрдүүлэхээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэвч шинээр гэр бүл болсон гэр хорооллоос байранд орох гэсэн иргэдийн сэтгэлээр төр, арилжааны банктай нийлэн тоглож байх юм.

Сонгуулийн шоу ба Мянгуужингийн үлгэр

Өнгөрсөн сард Барилга хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ болон "Голомт" банкны захирал Л.Оюун-Эрдэнэ нар  Барилга хот байгуулалтын яамны "Сайдын 100 өдөр" нээлттэй өдөрлөгийн үеэр "Ипотекийн арван хувийн урьдчилгаатай зээл олгох"-той холбогдуулан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал, иргэд авах орон сууцынхаа төлбөрийн 10 хувийг бэлнээр төлж, үлдсэн 20 хувьд нь Барилга хот байгуулалтын яам, арилжааны банкнууд, орон сууцаа борлуулж буй барилгын компаниуд хамтран баталгаа гаргадаг болохоор тохиролцсон.

Ингэснээр амьжиргааны төвшний 7-15 дугаар бүлэгт хамаарагдах иргэд 80 метр квадратаас дээшгүй талбайтай орон сууцны ипотекийн арван хувийн урьдчилгаатай зээл авах боломжтой болсон хэмээн баахан шуугиулсан.

Гэвч  гэрээнд гарын үсэг зурсаны дараах нь Голомт банкнаас ипотекийн зээлийн асуудал цэгцэртэл зээл олгохгүй хэмээн мэдэгдсэн юм. Үнэндээ тэд иргэдийн хүлээлт, хүсэлт дээр хөөрхөн шоу хийчихсэн.

Эдийн засаг хүнд, иргэдийн гар дээр эргэлдэх бэлэн мөнгө багассан энэ үед хэн ч бага урьдчилгаатай банкнаас зээл авахыг хүснэ. Ялангуяа салбарынх нь сайдтай нь гар хөлийн үсгээ зурчихсан, ипотекийн зээл нааштайгаар шийдвэрлэгдэхээр яригдаж байгаа энэ үед. Тиймдээ ч сүүлийн үед иргэд Голомт банкны зээлийг ихэд сонирхож судалж байгаа аж. Гэтэл тус банкныхан иргэдийн хүсэлтийг дахин тоглоом болгож, тохуу хийсээр.

Тодруулбал "Голомт" банкны байрны зээл авахаар хандахад эдийн засагчид заавал хамтран зээлдэгчтэй байх, зээл авагчид нь  Голомт банкаар сүүлийн зургаан сар цалингаа авсан байх  гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна. Аливаа байгууллагын ажилчид цалингийн карт авах банкаа өөрсдөө сонгодоггүй. Энэ бол байгууллага хоорондын хамтын ажиллагаа байдаг. Голомт банкнаас зээл авахын тулд заавал 6 сар хүлээх шаардлагатай болж байна. Нөгөө талаар Голомт банкны дансаар эхнэр, нөхөр хоёулаа цалингаа авдаг гэр бүл үнэндээ ховор. Ёстой л өвсөн дотроос зүү хайхтай ижил биз.

Ядаж байхад ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн зээлд хамрагдахыг хүссэн иргэдэд мөнгөө хэрхэн олсон түүнийгээ хэрхэн баталгаажуулах гэж асар том даваатай тулгардаг.  Ойр дотны хэн нэг нь тусалсан бол заавал бэлэглэлийн гэрээ хийх ёстой. Түүнчлэн тэдгээр хүмүүс нь өгсөн мөнгөө хэрхэн хаанаас, яаж олж хуримтлуулсанаа батлах ёстой болдог. Түүнээс гадна татвар төлсөн эсэх гээд л эгээтэй л багагүй хэмжээний эдийн засгийн хяналтанд ордог учир иргэд 10 хувийн урьдчилгаа руу тэмүүлээд байгаа хэрэг. Иргэдийн хүсэлт, хүлээлт дээр энэ мэт банкууд  тоглосоор л байна. 

 

Б.Дорж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
АН-аас хурдан салахгүй бол улс орон маань дампуурлаа шүү таминь
2016/03/11 103.17.108.42
zeeldegch
unen shdee haan bank bolimoor yumaaa 8 huwid hamruulah gj bn gj nayn yum nehsen .za ter ch yahaw ene zeelee hurdan uguj bolohgu yumuu daa yasn hetsu horwoo we
2016/02/05 103.17.108.42
Unen shuu ard tumeneeree ingej togloj boldog yum uu? Urdichilgaa 10%bolno gd toriin oron suutsnas bair zahialchad huleej btal ene tosol ni heregjih bolomjgui gd bh yum arai ch de ingej togloj boloh uu
2016/01/26 103.17.108.42
зочин
Энэ Баянсэлэнгэ ичих хэрэгтэй, МАХН ямар ч боловсон хүчингүй, ийм балай авгайгаар сайд хийлгэх гэж...
2016/01/26 103.17.108.42
зочин
Угаасаа энэ балай хүүхэн Баянсэлэнгэ ажил хийнэ гэж юу байхав Худлаа шоудахаа болимоор юм аа Өмнөөс ёстой ичиж үхмээр дээ
2016/01/26 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment