Монголбанкны газар, хэлтсийн дарга нар макро эдийн засгийн тоон мэдээллүүдийг танилцууллаа. 2017 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын нийт гадаад өр 26.2 тэрбум ам.долларт хүрчээ.Үүнийг задлан харуулбал,
- 8.9 тэрбумын зээлийг ААН-үүд,
- 6.2 тэрбум ам.долларыг Засгийн газар,
- 2.3 тэрбум ам.долларын зээлийг банкууд,
- 1.9 тэрбум ам.долларын зээлийг Төв банк,
- 7 тэрбум ам.долларыг бусад эх сурвалжууд тус тус авчээ.
ААН-үүд болон банкуудын гадаад зээл өнгөрсөн оны мөн үеэс буурсан. Харин Засгийн газар, Төв банкны гадаад эх үүсвэрээс авсан зээлийн хэмжээ өссөн байна.