"Цалинтай ээж хөтөлбөр"-т бүртгүүлсэн ээжүүдийн 50 000 төгрөгийг өнөөдрөөс эхлэн бүртгүүлсэн данс руу нь шилжүүлж эхэлсэн байна. Тус хөтөлбөрт хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн ээжүүдэд тухайн сараас нь тэтгэмжийг тооцож өгөх олгох юм байна. Мөн хоцорсон сарын мөнгийг нөхөж олгохгүй юм байна. Хөтөлбөрт багтсан өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх гуравдугаар сарын 20-ноос эхлэн улиралд нэг удаа олгох юм байна.
“Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг олгож эхэллээ
2018-01-24 12:40:54