Галина Кутерева гэх энэ сүүлийн 10 жил гаруй “хүйтнээрэмчилгээ” хийж, эрүүлжиж байгаа аж. Оросын Тольятти хотын “цасан охин” 55 настай өвлийг нимгэн даашиз, богино өмдтэй өнгөрүүлж байна. Түүний хажуугаар өнгөрч яваа хүмүүс байнга эргэн харж, хувцас өгье, машинаар хүргэж өгье гэдэг ч тэр татгалзаж, энэ бол “хүйтний эмчилгээ” юм хэмээн тайлбарладаг байна. Урт наслах ухаанд сургадаг сургуульд явж байхдаа тэр ингэж сурчээ.