Нидерланд улсын “Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевизээс хүргэж буй “Оддын академи” реалити шоу нэвтрүүлэг хоёр сарын хугацаанд амжилттай үргэлжилж энэ ням гарагт финалын шоу тоглолтоо хүргэх гэж байна. Мөрөөдлийнхөө төлөө хичээж, зүтгэсэн суралцагчдаас шилдэг гурав нь шалгарч Монголын дуу хөгжмийн урлагт шинэ өнгө төрх нэмэх хамтлагийн гишүүд болох аж. Мөн 100 сая төгрөгийн продюсингийн гэрээний эзэд болох юм. Финалын тоглолтод шалгарсан таван оролцогчоос хэн хэн нь хамтлагт үлдэж шинэ хамтлагийн охид болохыг энэ сарын 21-ны үдэш финалыг тоглолтоос үзэх боломжтой.
Охидын шинэ хамтлаг мэндэлнэ
2018-01-19 11:16:08