8o
Улаанбаатар хот
mobile menu

Хар болон цагаан батганаас хэрхэн салах вэ?

2016-01-25 17:26:00

Цэвэрхэн, үзэсгэлэнтэй, сайхан арьстай байхын тулд их цаг хугацаа, ур чадвар,  хичээл зүтгэлийг харамгүй гаргадаг байх хэрэгтэй.  Арьсны асуудалтай хүмүүст Арьс судлаач эмч нар маш их бүтээгдэхүүн санал болгодог ч тэдний зарим нь хэт үнэтэйн дээр маш урт удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай болдог.
Харин та  гэрийн нөхцөлд хар болон цагаан батгыг арилгах эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Энэ нь таны өдөр бүрийн гоо үзэсгэлэнд дээд зэргийн нөлөө үзүүлнэ. Энэхүү зөвлөгөөг дагасанаар цөөхөн долоо  хоногт батганы асуудлыг шийдэх болно.
Шүдний оо – Шүдний оо нь хар болон цагаан батгыг арилгахад  үр нөлөөтэй. Оог батгатай хэсгүүдээр нимгэн түрхэж 25 минут байлгана. Халуун оргиж байгаа мэт мэдрэмж төрөх ч энэ нь энгийн үзэгдэл юм. Шүдний оог хуулж авахад таны батганы толгой харагдахгүй болсон байна. Ингээд нүүрээ усаар угааж үлдсэн хэсгүүдийг арилгана. Энэхүү гэрийн нөхцөлд ашиглах зөвлөгөөг 2 долоо хоног түрхвэл үр нөлөөг мэдрэх болно.
Улаан лооль – Улаан лооль нь байгалиасаа халдвар, үжлийн эсрэг чанар агуулдаг учир хар болон цагаан батгыг хатаадаг. Жижиг улаан лоолийг арилгаж нухна.Нухашаа унтахын өмнө батгатай хэсгүүдээр түрхэнэ. Түрхсэн чигээрээ унтаж өглөө нь бүлээн усаар угаана.
Лемон – Эхлээд бүлээн усаар нүүрээ угаана. Дараа нь, 1 ш лемоныг шахаж шүүсийг нь аяганд хийнэ. Чимх давс нэмж хольж хутгана.  Хольсон хольцоо хар болон цагаан батгатай хэсгүүдээр түрхэнэ. Үүнийг ойролцоогоор 20 минут байлгаад нүүрээ бүлээн усаар дахин угаана.
Эрдэнэ шишийн цардуул
Адил хэмжээний эрдэнэшишийн цардуул, цууг хоёрыг хольж хутгана. Үүнийг асуудалтай хэсгүүдээрээ түрхэж 15-30 минут байлгана. Түүний дараа бүлээн усаар угаах бөгөөд нүүр угаагч алчуур хэрэглэж болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bolor
Ok ushu ih medeelel ogch bgarai za
2016/02/10 103.17.108.42