8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн удирдлагууд 2016 оны үр дүнгийн гэрээ байгууллаа

2016-01-25 16:05:00

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, нийслэлийн ЗДТГ-ын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн харьяа газар, агентлаг, төсөвт үйлдвэрийн газруудын удирдлагатай 2016 оны Үр дүнгийн гэрээ байгууллаа.   

Мөн нийслэлийн Засаг даргын 206 оны А/06 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан дүүрэг, харьяа агентлаг, төсөвт үйлвэрийн газруудыг шагнав.   

2015 онд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, нийслэлийн Авто замын газар, Архивын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Дотоод аудитын газар, Мал эмнэлгийн газар, Статистикийн газар, Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийтлэг үйлчилгээний газар, Монгол хүүхдийн ордон, Монгол наадам цогцолбор, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Улаанбаатар чуулга, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор төв, Зорчигч тээврийн нэгтгэл, Хөрөнгө оруулалтын газар, Ус сувгийн удирдах газар, Асгат, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төв гэрээгээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай” биелүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment