Ард тvмэндээ “Морины” хэмээн алдаршсан МУГЖ Г.Батбаяр хүнд өвджээ. Тодруулбал, МУГЖ Г.Батбаяр биеийн байдал тааруухан байгаа бөгөөд бага тархины хагаралтай гэсэн оноштой Солонгос улсад явж эмчүүлэх шаардлагатай болсон байна. Эмчилгээний төлбөр 100 гаран сая төгрөг болох ажээ.
Харин нийтийн дуучид маань нэгдэж 2018 оны 01 сарын 16нд буюу өчигдөр Монгол бөхийн өргөөнд Нийтийн дуучдын нэгдсэн холбооноос МУГЖ Г.Батбаярт зориулсан Хандивын тоглолт хийжээ.