Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнг хүлээн авч дэлхийд нэр хүндтэй, эртний түүхтэй мэргэжлийн академийн хүндэт гишүүн болсонд нь баяр хүргэлээ. Эрүүл мэндийн сайд "Энэ бол зөвхөн таны биш бид бүхний, манай салбарын бахархалт үйл явдал” гэдгийг онцлон дурдаад энэ амжилт эрүүл мэндийн яамны Хүндэт дэвтэрт тэмдэглэгдэн түүхэнд үлдэнэ гэдгийг хэлэв.
Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ
2018-01-16 16:33:00