Энэтхэг эмч нар энэ сарын 20-нд буюу маргааш Монголд ирж элэг болон хавдрын үнэгүй үзлэг, оношлогоо хийж зөвлөгөө өгөх юм байна. Энэ үеэр тус улсад төвтэй дэлхийн дөрвөн улсад үйл ажиллагаа явуулдаг Apollo эмнэлгийн Элэг болон хавдрын тасгийн дарга, зөвлөх нар ирж Давхар удидас эмнэлэг дээр ажиллах юм. Үнэ төлбөргүй үзлэг оношлогоо тухайн өдрийн 10,00-15,00 цаг хүртэл явагдах юм.
Энэтхэг эмч нар маргааш хавдрын үзлэг оношлогоо хийнэ
2018-01-19 12:14:00