Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн "Хангарьд” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодров. Энэ өдрийн хамгийн сонирхолтой барилдаан 74 кг-ын жинд өрнөлөө. Гавьяат тамирчин Г.Мандахнаран шигшээ барилдаанд З.Сумъяабазарыг 11:0 буюу оноогоор цэвэр ялж, улсын аваргын ээлжит түрүүгээ хүртлээ.
Г.Мандахнаран өрсөлдөгчөө цэвэр ялж, улсын аварга боллоо
2018-01-14 14:50:00