8o
Улаанбаатар хот
mobile menu

Эзэн хааны цомыг 10 жилийн дараа Япон бөх хүртлээ

2016-01-25 09:17:00

Мэргэжлийн сүмогийн 2016 оны эхний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн башёд озэки Котошёогикү түрүүллээ. Ингэснээр 10 жилийн дараа Япон бөх эзэн хааны цомоо хүртсэн юм. 2006 оны нэгдүгээр сарын башёд Точиазума гурав дахь түрүүгээ авч байжээ. Озэки Котошёогикү башёгийн 10, 11, 12 дахь өдөр ёкозүна Какүрюү, Хакүхо, Харүмафүжи нарыг дараалан даваад байсан юм. Харин  13 дахь өдрийн барилдаанд өөрийн дотны найз Тоёоношимад ялагдсан билээ. Өчигдөр тэмцээний 15 дахь өдөр Их аварга Хакухо Даваажаргал Харумафүжи Д.Бямбадорж нар барилдаж  Харумафүжи Д.Бямбадорж аварга давсан юм. Харин Ананд аварга учраа бөхөө давлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Котошигику, япончуудад баяр хүргэе. Манай сумочид ч сайн барилдаа. Сумо бол маш том соёл. Япончууд ч шударга байхыг эрхэмлэж, спортын өндөр соёлтойгоо харуулдаг. Хэрэв манай наадамд 10 жил дараалан гадаадын бөх түрүүлсэн бол бид ийм байж чадах болов уу.
2016/01/25 103.17.108.42
зочин
Монголын дарлалаа гэж.
2016/01/25 103.17.108.42
Japanyydad bayar hurgie.Manai buhchuud ch sain bailaa.ter buh bur sain baisan gesen ug. Mongolchyyd ch japanyydaas syrah yum ih ba shu. Mongol buh ingesen bol ch buun yum boloh bh daa. Ayagui bol turuulsen gadaad buhiig chylyygaar tsohison. Getel Japanyyd
2016/01/25 103.17.108.42
ene ch yu l bol bas l nairaa orson l bh ternees bish 3-iin 3 uulaa yu gej l unaw gejdee
2016/01/25 103.17.108.42