Хятадын ерөнхийлөгч Ши Жин Пиний амьдарч байсан агуйн гэр нь өнөөдөр жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ. 1960-аад онд Хятадын хөдөө тосгоны амьдрал хэцүү байх үед Ши Жин Пин тариалангийн талбайд ажиллаж, овъёос, мантуу, ногоо л иддэг байсан юм. Эцэг нь намын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж, 1969 онд түүнийг “хөдөлмөрөөр хүмүүжүүлэх” аянд хамруулан тухайн үеийн хамгийн ядуу Янчуань мужийн Шэнси нэртэй тосгон руу цөлжээ. Энд тэрээр долоон жилийн турш сууц болгон зассан агуйд, тоосгон дээр даавуу дэвсэн амьдарсан байна.
Ши Жин Пиний амьдарч байсан агуйн гэр нь өнөөдөр жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ
2018-01-06 15:30:00