“Цагаан сар” ойртож байгаа энэ үед мах, ууц, өвчүү үнэд ордог. Өнгөрсөн жилүүдэд ууцны үнэ баяр ойртох тусам үнэ нь өсдөг байсан бол энэ жил харьцангуй тогтвортой байна. Одоогоор ууцны үнэ 80-250 мянган төгрөг байжээ. Том сүүлтэй, 40 гаруй килограмм жинтэй тарган ууц 250 мянган төгрөг, дундаж нь 160 мянган төгрөг. Харин 20 килограммаас доош жинтэй туранхай гулууз махны үнэ 100-120 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Зарим айл ууцны оронд үхрийн өвчүүг тавьдаг. Энэ жилийн хувьд ууцны борлуулалт муудаж, харин үхрийн өвчүүний эрэлт нэмэгдэж байгааг “Хүчит шонхор” захын худалдаачид хэлж байна. Үхрийн өвчүүний үнэ 150-200 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Өвчүү 20-26 кг татдаг бөгөөд өвчүүний нэг килограмм махыг нь 6-7.5 мянган төгрөгөөр борлуулж буй аж. Мөн цагаан сараар бууз, банш хийх цул мах үнэд орох нь бий. Махны жижиглэнгийн лангуун дээр хонины нэг килограмм цул мах 5000, ямаа 4000, үхэр 6600, адууных 3000-4800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин хонины ястай мах нэг килограмм нь 4000-4200, үхрийнх 6000 төгрөг, ямааных 2000-2500, адууных 4800 төгрөгийн үнэтэй байна.
Ууц, өвчүүний үнэ ханш
2016-01-23 14:42:00